Та дотоодын эсвэл олон улсын нислэгээр зорчиж байгаа эсэхээс үл хамааран Priority Pass лаунжийн үйлчилгээг бүрэн дүүрэн ашиглахын тулд нисэх буудалд эрт ирэхийг зөвлөж байна. Харин бүртгэл болон аюулгүй байдлын шалгалтыг хурдан давж чадвал нислэг хүртэлх чөлөөт цаг тань илүү зугаатай болно.
Нисэх буудлын лаунжууд болон онцгой үйлчилгээ нь хөл хөдөлгөөн ихтэй хүлээлгийн танхимаас хол, тайван бөгөөд тав тухтай орчныг бүрдүүлж, нислэгээ хүлээх хугацааг энгийн хүлээлт бус, дээд зэрэглэлийн амралтын мөч болгон хувиргана.
Тав тухтай буйдан дээр амарч, үнэ төлбөргүй бүх төрлийн уух зүйлс, амтат хоол зооглох эсвэл үнэгүй өндөр хурдны Wi-Fi ашиглан и-мэйлээ шалгаж, ажилаа амжуулахыг хүсэж байгаа бол манай үйлчилгээг сонгоорой. Priority Pass VIP Лаунжын үйлчилгээ нь нислэгийн өмнөх цагийг илүү тав тухтай өнгөрүүлэх боломжийг олгоно.
Үүнээс гадна зарим лаунжуудад дараах нэмэлт үйлчилгээнүүдийг санал болгодог.
- 💆♀️ Спа, алжаал тайлах үйлчилгээ
- 🎮 Тоглоомын бүс
- 😴 Амрах болон унтах өрөө
- 🏊 Усан сан зэрэг онцгой боломжууд
Priority Pass-ийн тусламжтайгаар таны аялал нисэхээсээ өмнө эхэлнэ.